Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт улс орон даяар эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай нөхөн дархлаажуулалтын өдөрлөгийг улс орон даяар эхлүүллээ.

2025 оны 6 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд нийт 10,721 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 71.1 хувь нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд байна. Нөхөн дархлаажуулалтын хүрээнд улсын хэмжээнд байнгын 560, явуулын 345 нийт 905 цэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулж байна.

2015–2016 онд Монгол Улсад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарч нийт 53,737 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Нас баралтын 90.7 хувь нь 0–1 насны хүүхдүүд байсан нь хамгийн эрсдэлтэй бүлгээ хамгаалах шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайн үед Засгийн газрын хариу арга хэмжээний хүрээнд 6 сартайгаас 5 настай хүүхдийн 95 хувь, 18–30 насны иргэдийн 88 хувийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг амжилттай зогсоож байжээ. Иймд эргэлзэх шаардлагагүйгээр вакцинжуулалтадаа идэвхтэй хамрагдахыг холбогдох албаныхан уриаллаа.

Монгол Улсын Засгийн газар болон УОК аливаа халдварт өвчнөөс ард иргэдээ урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд дархлаажуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлж, урьдчилан сэргийлэх, тандан судлах үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

БНСУ-ын Сөүлийн баталгааны даатгалын газартай урт хугацаанд хамтран ажиллана
БНСУ-ын Сөүлийн баталгааны даатгалын газартай урт хугацаанд хамтран ажиллана
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.