Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Нүүрсний үнийн огцом уналтаас шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл үүссэн тул яаралтай тодотгол хийх шаардлагатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын чуулганы 2025.06.27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын эдийн засагт тулгарч буй сорилт, бэрхшээлийг тооцож үзсэний үндсэнд Монгол Улсын 2025 оны төсөвт хийх Хэмнэлтийн тодотголыг боловсрууллаа. Шинэчлэн боловсруулсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлэн боловсрууллаа. Нүүрсний үнийн огцом уналтаас шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасрах бодит нөхцөл байдал үүссэн байна. Яг долоо хоногийн өмнө танилцуулж байхад нүүрсний үнийн төлөв байдлаас шалтгаалсан төсвийн тодотголд орлогын бууралтыг 2.3 их наяд төгрөг гэж тооцож байсан бол долоо хоногийн дотор ийм өөрчлөлт гарч байна. Энэ нөхцөл байдал цаашид ч даамжирч болзошгүй байна. Хэрэв төсөвт яаралтай тодотгол хийж, үр ашиггүй зардлуудыг танаж, тэвчиж болох урсгал зардлуудаа танаж импортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй тохиолдолд инфляц улам эрчимжиж, валютын ханш суларч, улмаар иргэдийн амьдрал, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд том эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
 
ХҮН намын ээлжит Их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов
ХҮН намын ээлжит Их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.