Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл, Сэлэнгэ, Булганд гарсан 7 түймрийг цурманд оруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Улсын хэмжээнд өчигдөр /2025.06.26/ 21.30 цагийн байдлаар нийт 15 гал түймэртэй гарснаас Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур сумын Хоорондын ам, Нингаа эх, Алтанбулаг сумын Гурван цагаан толгой, Орос даваа”гэх газруудад гарсан долоон ой, хээрийн гал түймрийг цурманд оруулсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан нийт найман гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 447 алба хаагч, 32 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 364 хүн, 69 автомашинтай буюу нийт 811 хүн, 101 автомашинтайнаар ажиллаж байна.

Улаанбаатар хотын шүтлэгт 4 уулын тахилга болж байна
Улаанбаатар хотын шүтлэгт 4 уулын тахилга болж байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.