
Шөнө оройн цагаар аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тухайлбал, .. дугаар тоот гудамжинд "Намайг танихгүй хүн тоосго барьж айлгаад, хүчирхийлсэн" гэх дуудлага энэ сарын 24-ний 03.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, нэр бүхий иргэнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхад нь үл таних эрэгтэй хүн тоосго барин айлгаж, хүчирхийлсэн гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн оройн цагаар гэрэлтүүлэг, камертай бүсээр зорчих, шаардлагагүй тохиолдолд харанхуй гудамж, талбайгаар ганцаараа зорчихгүй байхгүй цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.