Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркаас Монгол руу нутаг буцаж буй иргэдэд худал хэлж, мансууруулах бодисыг дайвар ачаа болгон өгч явуулдаг гэх иргэнийг албадан авчирлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “А”-г Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой мэдээлэл солилцон, хамтран ажилласны дүнд тус улсад баривчлуулж, энэ сарын 23-ны өдөр Монгол Улс руу албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа.

Иргэн “А” нь метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг Турк Улсаас нутаг буцаж буй Монгол Улсын иргэдэд худал хэлж, дайвар ачаа болгон өгч улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Тагнуулын ерөнхий газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй дотоод, гадаадын 256 бөх Хүрээ цам, даншиг наадмын барилдаанд зодоглоно
Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй дотоод, гадаадын 256 бөх Хүрээ цам, даншиг наадмын барилдаанд зодоглоно
 
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.