
Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор усанд осолдох тохиолдлын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор гол, усны ослын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна.
Харин он гарсаар улсын хэмжээнд зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 38 тохиолдол бүртгэгдэж, 16 том хүн, 7 хүүхэд амь насаа алдаад байна. Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.