Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“У.Хүрэлсүхээ хуулийнхныг ЭНКАНТО саунаас удирдахаа зогсоо“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийн зуслангийн байшинд хуулийн байгууллагаас шалгалт хийж байна. Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа шууд дамжуулалт хийж мэдээллээ.

Тэрбээр "32 сая төгрөгийн өртөгтэй дүүгийн маань байшинг шалгаж, нэгжлэг хийж байна. Би уран ярьсан. У.Хүрэлсүх Францад очиж, монголын ард түмнийг уранжуулсан. Үүнийг л би хэлсэн. АТГ-аас ирсэн залуус намайг айлгаж ичээх юм гэнэ. Та нар хулгайч нартайгаа тэмц. Гишүүний дархан эрхэд битгий халд. Би шударгаар явж байгаа улстөрч. У.Хүрэлсүх намайг хэдэн сар шалгаж байгаа ч юу ч олж долоохгүй" гэлээ.

Мөн тэрбээр "У.Хүрэлсүхээ хуулийнхнийг ЭНКАНТО саунаас удирдахаа зогсоо. Намайг шалга. Шалга. Юу ч олж долоохгүй. У.Хүрэлсүхээ чи өөрийгөө хаан болсон гэж итгээд хуулийн байгууллагаар өөрийгөө шүүмжилсэн хүмүүсийг дарамтлуулдагаа боль. Би чамайг дахин сонгогдох адын хүсэлдээ хөтлөгдөөд байна шүү л гэж хэлсэн" хэмээсэн юм.

ЧУУЛГАН: АН-ын бүлэг ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлгээс НЭГ хоногийн завсарлага авлаа
ЧУУЛГАН: АН-ын бүлэг ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлгээс НЭГ хоногийн завсарлага авлаа
 
ИРГЭН: Монголын үрс минь алуурчдын гарт үрэгдсээр байх юм уу
ИРГЭН: Монголын үрс минь алуурчдын гарт үрэгдсээр байх юм уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.