Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: АН-ын бүлэг ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлгээс НЭГ хоногийн завсарлага авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон юм.

Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл горимын санал гаргаж, ажлын хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Цаг хугацааны хувьд давчуу байгаа учраас олон хоногийн завсарлага өгөх боломжгүй тул маргааш буюу зургаадугаар сарын 25-ны 14.00 цаг хүртэл завсарлага өгье" гэж мэдэгдлээ.

Улмаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэрт хуулийнхан нэгжлэг хийж буйтай холбоотойгоор АН-ын бүлэг хуралдахаар төлөвлөж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэрт хуулийнхан нэгжлэг хийж буйтай холбоотойгоор АН-ын бүлэг хуралдахаар төлөвлөж байна
 
ФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
ФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.