АНУ-ын Аустин хотод болж буй CS-2 Major тэмцээнд Монгол Улсын "The Mongolz" баг өнөө өглөө Бразилын "Pain" багтай өрсөлдөж, финалд шалгарсан.
Тус тэмцээний түүхэнд аваргын төлөө шалгарсан анхны Ази баг болсон тэд өнөө шөнө /2025.06.22-23/ 03.30 цагаас "Vitality" багийн эсрэг цомын төлөө өрсөлдөнө.

Уг тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд болон Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Шууд дамжуулалт 01.00 цагаас эхлэх аж.
Үзвэрийн үеэр согтууруулах ундаа хэрэглэхгүй, бусдадаа хүндэтгэлтэй хандахыг зохион байгуулагчид уриаллаа.