"The Mongolz", Esports World Cup 2025 тэмцээний финалын тоглолтод Туркийн AURORA багийг гурван MAP дараалан ялан, уг тэмцээний цомын эзэн болж 500 мянган ам.долларын шагнал хүртлээ. Финалын тоглолтод "The Mongolz" баг өрсөлдөөнтэй, ширүүн тоглолтод илт давуу байдлаа харуулж 3:0 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Харин дэд байр эзэлсэн "Aurora gaming" баг 230 мянган ам.доллар, гуравдугаар байрыг эзэлсэн "Team Falcons" баг 130 мянган ам.доллар, дөрөвдүгээрт шалгарсан "Team Vitality" баг 70 мянган ам.долларын эзэд боллоо.
"The Mongolz" багийн дараагийн тэмцээн ирэх есдүгээр сарын 12-21-ний хооронд зохиогдох FISSURE PG2 тэмцээн байх бөгөөд дэлхийн шилдгүүд дахин нэг тулаанд хүч үзнэ.