Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: “MongolZ” багийнхан Соёлын элч болох хүсэлтээ ССАЖЗЯ-нд гаргасныг бид ГХЯ-нд хүргүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монголын eSports-ийн баг "The MongolZ" Саудын Арабын Рияд хотноо зохион байгуулагдсан Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлж, багийнхаа түүхэнд хамгийн том шагналыг хүртсэн. Мөн MongolZ баг нь Fissure Playground 2 тэмцээний хоёрдох тоглолтдоо ялалт байгуулж дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн. Дэлхийн хэмжээний “том эвент”-д аваргалсан тэд өөрсдөө Соёлын элч болох хүсэлтийг ССАЖЗЯ-нд тавьжээ.

Энэ талаар Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам: "Уг хүсэлтийг ГХЯ-нд өгсөн байгаа. "MongolZ" баг хүсэл сонирхлоороо, энэ спортыг сонгоод олон улсад тоглож байгаа. Амжилт гаргаад ОУ-ын байгууллагаас шагналаа аваад явж байгаа. Хууль дүрэмгүй бол бид татвар төлөгчдийн мөнгөнөөс заавал өгөх дүрэмгүй. Улсаасаа мөнгө нэхээд байдаг тамирчид цөөхөн шүү гэдгийг хэлмээр байна" гэлээ.

.

ТӨК-иуд алдагдалтай ажиллахын төлөө биесээсээ өрсөн “уралдаж“ байна
ТӨК-иуд алдагдалтай ажиллахын төлөө биесээсээ өрсөн “уралдаж“ байна
 
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.