Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гаргаж ажлын хэсэг томилон гаргаснаар төслийн бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.
Агаарын дүүжин тээврийн санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, Засгийн газар сангийн яамаар дамжиж эцэслэгдэж зөвшөөрөл нь олгогдсон тохиолдолд дөрөвдүгээр сард ажлаа эхлэх бүрэн бололцоотой байна. Дөрөвдүгээр сард эхэлсэн тохиолдолд 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошууны уулзвараас, Ханын материал, 3,4 дүгээр хорооллын эцэс хүртэл чиглэл ашиглалтад орно.
Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газруудад дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч Амарсайхан хэлсэн юм.
Агаарын дүүжин тээвэр нь ойролцоогоор 16 минут зорчигч тээвэрлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулахад иргэдийн зорчих хугацаа дөрөв дахин багасах бол 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацаа тав дахин багасах юм.
Мөн нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, нийт 157 кабинтайгаар үйлчилгээ үзүүлэх юм байна. Хүлээлгийн хугацаа нь 3-5 минут бөгөөд цагт 3,000 зорчиг тээвэрлэх хүчин чадалтай аж.