Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны байрнаас хүчээр гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хууль зүй, дотоод хэргийн яамны шинээр барьсан өргөтгөлийн дотоод засал чимэглэл болон удирдах албан тушаалтнуудын өрөөг өндөр үнийн дүн бүхий мөнгөөр тохижуулжээ. Хууль зүй дотоод хэргийн яам нь 2019 онд 626.330.000 төгрөгийн үнийн дүн бүхий тавилга, тохижилт хийсэн тухайгаа худалдан авах ажиллагааны тайландаа тусгасан байна. 

Үүнтэй холбогдуулан шинээр тохижуулсан өрөөгөө үзүүлэх хүсэлтийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс тус яаманд хүргүүлсэн боловч татгалзсан хариуг авсан байна.

Тус хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг "Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 51.6 сая төгрөгөөр тохижуулсан өрөөг үзэх хүсэлт гаргасан боловч хамгаалалтын ажилтнууд албадан гаргаж, улмаар тавьсан хүсэлтийн хариуг нь өгсөнгүй" гэв.

Лозанн 2020: Өнөөдөр Монголын тамирчид уралдана
Лозанн 2020: Өнөөдөр Монголын тамирчид уралдана
 
СУРВАЛЖИЛГА: Тавгийн идээний КОМ ааруул 400-450 мянган төгрөг, хэвийн боовны үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна
СУРВАЛЖИЛГА: Тавгийн идээний КОМ ааруул 400-450 мянган төгрөг, хэвийн боовны үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.