НЗДТГ-аас 226 тэрбум төгрөгөөр хагас коксожсон түлш авахаар тендер зарласныг УИХ-ын зарим гишүүд шүүмжилж буй. УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Өнөөдрийн ногоон санхүүжилтийн тогтоол бол энэ асуудлыг илүү тодруулж өгч байгаа.
УИХ дээр ийм шийдвэрүүд гаргаад байхад, нийслэл хотоос гаргаж байгаа шийдвэрүүд уялдахгүй байгаад харамсаж байна. НЗДТГ-аас урд хөршөөс 226 тэрбум төгрөгөөр хөх нүүрс буюу хагас коксожсон түлш авах тендер зарласан байна. Яагаад бид 230 тэрбум төгрөгөөр гаднаас нүүрс худалдаж авах ёстойг сайд нараас асуумаар байна. Гэвч танхимд сайд алга" гэлээ.