Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

May be an image of segway, street, road and text that says 'ubn Golomt Capit Dawe 週社. 耳 13 TAHbl XyPИMTЛAbb WИH3 6OЛO 6OH и 重 ubn 1I 17-20% 7012-1531 7012- 31-33-33-33 반활라 器丝:15号 uL ubn ubn U 0ก ubn บ on'

Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна. Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.

Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.

АН-ын  Шинэ Үндсэн дүрэм, хөтөлбөрийн үзэл санааг гишүүдийн дунд төлөвшүүлэх нь  “Намын гишүүний ёс зүй” лекц, сургалтын онцлог гэв
АН-ын Шинэ Үндсэн дүрэм, хөтөлбөрийн үзэл санааг гишүүдийн дунд төлөвшүүлэх нь “Намын гишүүний ёс зүй” лекц, сургалтын онцлог гэв
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.