Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эвлэрүүлэн зуучлалын сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн төлөөлөл уулзаж, хуульчдад зориулсан эвлэрүүлэн зуучлалын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах асуудлаар ярилцав.

Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны тэргүүн Д.Түмэнжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, гишүүн Ц.Алтанцэцэг, Хуульчдын холбооны Судалгааны төвийн эрхлэгч Г.Оюунболд нар оролцлоо.

Эвлэрүүлэн зуучлалын сургалтын хөтөлбөрийг орчин үеийн сургалтын арга зүй, хэлбэр, шаардлагад нийцүүлэн видео болон танхимын хэлбэрээр шинэчлэн боловсруулна. Хөтөлбөрийг Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороонд магадлан итгэмжлүүлэхээр хүргүүлэх шийдвэр гаргав.

Сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.