Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгох эсэхийг шийднэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болж байна. Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаас гаргасан шийдвэрийг маргааш танилцуулна гэж тус банкны зүгээс мэдээлэв. Ээлжит хуралдаанаар тэтгэврийн зээлийн хуучин журмаар олгох эсэхийг шийдвэрлэнэ гэх мэдээлэл байна.

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал гуравдугаар сарын 7-нд болсон бөгөөд бодлогын хүүг хоёр нэгж хувиар чангаруулж 12 хувьд хүргэсэн. Энэ нь жилийн инфляцын хүлээлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө үргэлжлэн нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх, инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах зорилгод нийцүүлэн гаргасныг мэдээлж байлаа. Тэгвэл тавдугаар сарын байдлаар инфляц 8.3 хувьтай гарсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 3.3 нэгж хувиар өсөөд байгаа юм. Харин Төвбанкны зүгээс инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд хүргэхээр зорьж буй юм.

Л.Гантөмөр: Г.Занданшатарын ЗГ цомхон бүтцээр ажиллах ёстой. Харин хяналтын менежерүүдийг халах гэвэл арьсыг нь өвчинө
Л.Гантөмөр: Г.Занданшатарын ЗГ цомхон бүтцээр ажиллах ёстой. Харин хяналтын менежерүүдийг халах гэвэл арьсыг нь өвчинө
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.