Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОК: Үйл ажиллагааг нь нээх ААН, байгууллагуудын тоог гаргаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Улаанбаатар хотод өнгөрсөн хоногт Ковид 19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй ба нийт батлагдсан тохиолдол 99 байгаа юм. Халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сүүлийн хоёр хоног (2020.12.04-12.05)-т нийт 19593 иргэнээс Ковид 19 илрүүлэх шинжилгээ авчээ. Мөн өчигдөр "И-март", Баянзүрх худалдааны төвийн ажилтнуудаас авсан шинжилгээний хариу одоогийн байдлаар гараагүй байгаа аж.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.ЭРДЭНЭБААТАР "Нийслэлд Ковид 19 илэрсэн үед ойрын хавьтлын зураглал гаргаж байна. Ялангуяа ойрын хавьтлын үйлчлүүлсэн газар зах, худалдааны төвүүдийн ажилчдаас тандалт судалгааны шинжилгээ авч байна. Баянзүрх худалдааны төвийн 336 ажилтан, "Имарт" худалдааны төвийн 500 гаруй ажилтан болон иргэнийг шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байна. Мөн Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл сунгасан. УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу арванхоёрдугаар сарын 11-нээс хойш бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хэсэгчлэн нээхтэй холбогдуулан НОК-ын Шуурхай штабаас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эхний ээлжинд үйл ажиллагааг нь нээх аж ахуйн нэгж байгууллагуудын тоог гаргаж байна. Улсын онцгой комисст маргааш урьдчилсан байдлаар саналаа хүргүүлнэ" гэв.

Сансарын зочин: Рюгү сүүлт одны дээжийг япончууд амжилттай авч ирлээ
Сансарын зочин: Рюгү сүүлт одны дээжийг япончууд амжилттай авч ирлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.