
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй.

Баянхошуу дэд төвийн хүрээнд хэрэгжиж буй тус төслийн эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажилд техникийн комисс ажиллалаа.
Тус техникийн комисст Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн барилгын инженерүүд, төсөл хэрэгжүүлж буй нэгжийн /AHURP/ захиалагчийн инженерүүд, Эко хорооллын зураг төсөл зохиогчид болон зөвлөх багийн гишүүд багтсан юм.

Төслийн барилга угсралтын ажлыг дотоодын компаниуд болох Сити Ландмарк ХХК, Хаппи Бьюлдинг ХХК, Цамхаг констракшн ХХК, Содон номин констракшн ХХК-иуд тус тус гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Ташрамд, энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжийн барилгыг 2025 оны зургаадугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.
Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК