Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханын материал орчмын 12,6 га талбайг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 87.4 хувьд хүрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд Нийслэлийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй 3000 айлын орон сууцны төсөл юм.

Төслийн хүрээнд эхний ээлжид 9.7 га талбайд 1800 айлын орон сууц барих бол хоёрдугаар ээлжид 6.7 га талбайд 1200 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй.

Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсээс тухайн байршлын газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгаа бөгөөд тус байршилд нөлөөлөлд өртөж буй нийт 222 нэгж талбар байна. Үүнээс 194 айл, өрхтэй нөхөх олговортой газар чөлөөлөх гэрээ байгуулснаас 170 айл газраа бүрэн чөлөөлж, нүүсэн. Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу нөхөх олговороо авсан үлдсэн айлуудын газрыг яаралтай чөлөөлүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Ташрамд тухайн байршилд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан билээ.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК

ШИНЭ ӨГЛӨӨ: Улаанбаатарт 26 хэм дулаан, үүлшинэ
ШИНЭ ӨГЛӨӨ: Улаанбаатарт 26 хэм дулаан, үүлшинэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.