Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

24 мега төслийн нэг болох ханын материал орчмын орон сууцжуулах төсөл гараанаас гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй 24 мега төслийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчмын 1800 айлын орон сууцны төслийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулан, батламжлах хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Тус хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон “Материалимпэкс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Зориг нар оролцож мэдээлэл өглөө.

Тодруулбал Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдол болон автозамын түгжрэлийг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тус байршлын 12.6 га талбай бүхий 232 нэгж талбарыг хамарсан орон сууцжуулах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Нийслэлийн орон сууцны корпорациас зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын албан ёсны цахим хуудсаар дамжуулан 45 хоногийн хугацаанд зарласан бөгөөд “Материалимпэкс” ХК түншлэлийн хамт оролцох саналаа ирүүлж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан юм.

Төсөл хэрэгжих газрыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба чөлөөлсөн бөгөөд шалгарсан хувийн хэвшил тухайн байршилд хөрөнгө оруулалт хийж төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц төлөвлөлттэй орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ШУУД: Гашуунсухайт-Ганцмод төмөр замын гэрээний асуудлаар АҮЭБ-ийн сайд асан Ц.Туваан мэдээлэл хийж байна
ШУУД: Гашуунсухайт-Ганцмод төмөр замын гэрээний асуудлаар АҮЭБ-ийн сайд асан Ц.Туваан мэдээлэл хийж байна
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.