Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр санал хураалтыг ил эсвэл нууцаар буюу цаасаар явуулах эсэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад 23 гишүүн оролцсоноос 16 гишүүн дэмжсэн тул санал хураалтыг нууцаар явуулахаар боллоо.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТББХ болон чуулганы санал хураалтад ОРОЛЦОХООС ТАТГАЛЗЛАА.
Тэрбээр "ТББХ болон чуулганы санал хураалтад ЕС өөрөө оролцох нь зохисгүй. Энэ бол ёсзүйн асуудал. Үзэл санаа минийх, санал та нарынх. Хэрхэхийг монголын парламент өөрөө шийдтүгэй. Тиймээс ирцнээс намайг гаргаж өгнө үү" гэлээ.