Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг сая иргэн халдвар авсан АНУ-ын гурав дахь муж Флорида боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Флорида мужийн коронавирусийн халдварын тохиолдол нэг саяын босго давсан АНУ-ын гурав дахь муж болсныг бүсийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар  Флорида мужид халдварын нэг сая 8166 тохиолдол бүртгэгдсэн ба уг өвчнөөр нас барагчдын тоо 18 679 хүн болсон байна. Одоо 55 мянга гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна.

COVID-19 халдвар нь нэг саяас давсан бусад муж нь Техас ба Калифорни болсон юм. Техас мужид нэг сая 184 мянга 250 тохиолдол, Калифорнид нэг сая 225 мянга 189 тохиолдол бүртгэгджээ. Вирусийн халдварын тохиолдлыг тоолон хянаж байдаг Жон Хопкинсийн их сургуулийн мэдээгээр АНУ-д COVID-19 халдварын бүртгэгдсэн тохиолдол 14 сая руу дөхөж байна.

Өвөр Монгол оюутнууд УОК-т 50 гаруй сая төгрөгийн хандив илгээжээ
Өвөр Монгол оюутнууд УОК-т 50 гаруй сая төгрөгийн хандив илгээжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.