Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.28/-ийн хамтарсан хуралдаанаар УИХ-ын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Монгол Улс 1996 онд процессийн инженерчлэл хийнэ гэж тогтоол баталсан. Энэ хүрээнд ажил хэрэг болсон нь 2022 оноос НХХЯ, Эрүүл мэндийн яаманд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дахин инженерчлэл хийж эхэлсэн. Ажлын хэсэг Алсын хараа-2050, Засийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт тулгуурлаж ажилласан. Мөн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хэрэгжүүлэх ажлын дөрөвний нэг нь процессын инженерчлэл түүнтэй хамааралтай ажил байгааг танилцууллаа.
Ажлын хэсэг Засгийн газар, УИХ-ын харьяа цаашлаад төрийн бүтцийн хүрээнд дахин инженерчлэлийг ойлгохгүйгээр ажлууд хийгдэж байна. Өнөөгийн нийгэм, эдийн засаг технологийн хөгжлөөс шалтгаалаад иргэнд төрийн үйлчилгээг зардал чирэгдэлгүй, хүнд сурталгүй үйлчлэх нөхцөл бүрдсэн ч хэрэгжихгүй байна. Шалтгаан нь процессийн дахин инженерчлэлийг хянадаг байгууллагууд нь ялгаатай байгаад учир байна гэв. Тухайлбал, Засгийн газраас хууль эрхзүйн орчин бүрдээгүйгээс маш олон давхардсан үргүй худалдан авалт хийгдэж байгааг хэллээ. Төрийн үйлчилгээнд дахин инженерчлэл хийснээр төрийн үйл ажиллагааны зардал 30-50 хувь, үйл ажиллагааны эргэлт 40-50 хувь буурна, бүтээмж 20-40 хувь нэмэгдэнэ гэв.
Байнгын хорооны гишүүд төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх процессийн дахин инженерчлэлийг яам агентлагаас эхлэх ёстой. Чиг үүргийн давхардал хаана байгааг тодорхой болгоод Засгийн газарт чиглэл өгч ажиллах шаардлагатай гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!