Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИЦББХ: Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн алслагдсан 25 сумын сургуулиуд өндөр хурдны интернэтэд холбогдлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Ж.Золжаргал: Биржийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Хятад манайхаас  илүү их нүүрс авна гэсэн ойлголт байхгүйХөдөөгийн алслагдсан сургуулиудийг өндөр хурдны интернэтэд холбох талаар олон жил ярьж, судалсан байдаг. Гэтэл 2024 оны сонгуулийн үр дүнг шуурхай дамжуулах зорилгоор СЕХ, УБЕГ 400 гаруй СтарЛинк төхөөрөмж худалдаж авч ашиглаад дараа нь агуулахад хадгалсан байжээ. Нөөцөд байсан төхөөрөмжүүдээс заримыг нь сумдын цагдаагийн хэлтсүүд рүү хуваарилсан бөгөөд үлдсэн төхөөрөмжүүдийг шаардлагатай сургуулиудад хуваарилах хүсэлтийг ИЦББХ 2024 оны 11-р сард ЗГХЭГ-т хүргүүлжээ. Үүний үр дүнд холбогдох байгууллагууд зөвшилцөлд хүрч, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн алслагдсан 25 сумын сургуулиуд өндөр хурдны интернэтэд холбогдоод байна.

ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал “Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Боловсролын сайд П.Наранбаяр нар идэвх санаачилга гарган ажилласанд олон мянган хүүхдүүдийн нэрийн өмнөөс талархаж байна. Бидэнд нөөц боломж байгааг энэ жишээнээс харж болно. Анх 2024 оны зун боловсролын салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл авах үед 57 сургуулийн сүлжээг нам орбитын интернэтээр шийдэж болох талаар, төсөвд тусгах хэрэгтэй байгаа талаар мэдээлэл сонссон. Гэтэл өөр газар интернэтийн төхөөрөмжүүд хадгалаатай байж байсан. Салбар дунд орхигдоод, бэлэн байгаа боломжоо ашиглахгүй үлдээсэн иймэрхүү тохиолдлууд бусад салбаруудад ч байхыг үгүйсгэхгүй” гэв.

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

Ч.Лодойсамбуу: МАН цаг алдалгүй кабинетаа бүрдүүлэхгүй бол төрийн ажил бүхэлдээ гацчихаад байна
Ч.Лодойсамбуу: МАН цаг алдалгүй кабинетаа бүрдүүлэхгүй бол төрийн ажил бүхэлдээ гацчихаад байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.