Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ардчилсан нам энэ цаг үед дүрэмдээ шинэчлэл хийж, гишүүд дэмжигчдийнхээ байр суурийг сонсож байгаа нь сайшаалтай“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Наянтайн Ганибалын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг зүүн, говийн бүсэд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт отгон хэлэлцүүлгээ хийж байна. Хэлэлцүүлгээр гишүүд, дэмжигчдийн санал бодлыг тусгаж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг тодорхойлоход оршиж буй. Хэлэлцүүлэгт Дундговь аймгийн 15 сумаас 170 гаруй гишүүд дэмжигч оролцож өөрсдийн санал, байр суурийг илэрхийллээ.

Тухайлбал Дундговь аймгийн АН-ын гишүүн Ж.Мөнхтөр "Ардчилсан нам энэ цаг үед дүрэмдээ шинэчлэл хийж, гишүүд дэмжигчдийнхээ байр суурийг сонсож байгаа нь сайшаалтай. Шинэчлэлийн хүрээнд дүрмээ мөрддөг, бодлогыг нь хамгаалдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Мөн хариуцлагын асуудлыг сайн тусгах нь зүйтэй юм. Намын хөтөлбөрийн хувьд чухал асуудлуудыг тусгасан байна. Хөтөлбөрийн найруулгыг илүү чамбайруулах саналтай байна" гэлээ.

С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт үгүй
С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт үгүй
 
ТАНИЛЦ: 1-р сард Бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдаануудын хуваарь
ТАНИЛЦ: 1-р сард Бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдаануудын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.