Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүрийн үнэ ханшийн мэдээллийг гаргадаг. Энэ сарын 19-ны өдрийн байдлаар төмснөөс бусад ногооны үнэ нэмэгдэж 5000 төгрөг шүргэлээ. Тодруулбал, хүрэн манжин 2.2 хувиар өсөж 4531 төгрөг, монгол лууван 8.9 хувиар өсөж 3936 төгрөг, монгол сонгино 2.8 хувиар өсөж 4570 төгрөг, монгол байцаа 2.6 хувиар өсөж 3293 төгрөг болжээ. Харин төмсний үнэ тогтмол буюу килограмм нь 1390 төгрөг байгаа юм.
Улаанбаатар хотод дөрөвдүгээр сард хэрэглээний сагсны 418 нэрийн бараа, үйлчилгээнээс 146 (34.9%) бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсөж, 44 (10.5%) бараа, үйлчилгээний үнэ буурч, 228 (54.5%) бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй гарчээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!