Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Moderna” вакцинаа хүүхдүүд дээр туршихаар төлөвлөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

Америкийн биотехнологийн “Moderna” компани зургаан муж улсад коронавирусний вакцинаа хүүхдүүд дээр туршихаар бэлтгэж байна.

“CNN” телевизийн лхагва гарагт мэдээлснээр, “Moderna” компани 12-оос дээш насны хүүхдүүдийг вакциныхаа туршилтад оролцохыг урьжээ. Туршилтад АНУ-ын Айдахо, Миннесота, Нью-Йорк, Оклахома, Техас, Юта мужаас 12-оос 18 хүртэлх насны сайн дурын 3000 хүнийг оролцуулах төлөвтэй байна.

Эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүлснийг “Moderna” компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ. Туршилтад 30 мянган хүн оролцжээ. Ийнхүү компани 12 дугаар сарын 1-нд вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт (FDA) гаргасан юм.

Жүжигчин Эллен Пейж трансжендэр гэдгээ зарлажээ
Жүжигчин Эллен Пейж трансжендэр гэдгээ зарлажээ
 
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний хоёр тохиолдол батлагдлаа
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний хоёр тохиолдол батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.