Япончууд монголын төрийн далбааны зурагтай хөлийн гишгүүр худалдаалж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тархаж хүмүүсийн эгдүүцлийг хүргэх болжээ.
Иймд японы онлайн худалдааны сайтад хайлт хийж үзэхэд дээр мэдээлэл үнэн болох нь батлагдав. Гэвч энэхүү гишгүүрийг зөвхөн монгол улсын далбаагаар бус бүх улс орны төрийн далбааны зургийг ашиглан хийж байгаа аж. Мөн тус сайтад улс орнуудын төрийн далбаа ашиглан хийсэн аяга, дэр, цүнх, оймс, дотуур хувцас, гутал хүртэл худалдаалдаг байна.