Японы баруун хэсэгт байрлах гэр бүлийн гурван гишүүн хүзүүгээ олсоор боомилж амиа хорлосон байдалтай олджээ.
Мягмар гарагийн орой 79 настай Айко Тамада, түүний 52 настай хүү Ёшинори, болон 15 настай охин Саки нарын цогцсыг Хёго мужийн Химежи дахь байшинд гэрээслэлийн хамт олсон хэмээн тус мужийн цагдаагийн газраас мэдэгджээ.
Айко Тамада нь нэгдүгээр давхрын гал тогооны өрөөнөөс олдсон бол Ёшинори болон түүний охин хоёр давхрын өрөөнөөс олдсон гэж цагдаагийнхан мэдэгдэлдээ дурджээ. Цагдаагийн алба хаагчид 20:45 цагийн орчимд нас барагсдийг амьдарч байсан гэрээс нь олжээ.
Эх сурвалж: Kyodo news