ТОДРУУЛГА: “Он гарснаас хойш 98 хүн суррон, скүүтерээс унаж бэртсэн. Дийлэх нь 10-19 насныхан байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 13 секунд

Илүү амьтай мэт аашилж, автозамаар автомашинууд сүлжин давхих скүүтер, суррон хөлөглөгч залуус сүүлийн жилүүдэд олширсон. Зориулалтын зам талбай байхгүй манай улсад цахилгаан дугуй, скүүтер, мопедын хөлөглөх амар биш. Нэг талдаа түгжрэлд нэмэртэй шийдэл хэдий ч нөгөө талдаа амь нас, эрүүл мэндэд халтай аюултай унаа.

Үүнийг ГССҮТ-ийн тоон мэдээлэл тод гэрчилнэ. Тодруулж хэлбэл, Улсын хэмжээнд 2022-2024 оны хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

ГССҮТ: 2022 ОНД 50, 2023 ОНД 305, 2024 ОНД 532 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН

Энэ талаар бид ГССҮТ-өөс тодрууллаа.

-Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтэл хэр их бүртгэгдэж байгаа талаар тоон мэдээллийг өгөөч?

-Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532 тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 98 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

-Энэ онд бүртгэгдсэн тохиолдлуудыг бүсээр нь аваад үзвэл хаана хамгийн их бүртгэгдэж байна вэ. Улаанбаатарт уу?

-Тийм. Энэ онд бүртгэгдсэн 532 тохиолдлын 93.0 хувь нь буюу 49 тохиолдол нь нийслэлд бүртгэгдсэн. Үүнээс 485 хүн нь ГССҮТ-д тусламж үйлчилгээ авсан байна.

-Насны ангилалын тухайд?

-2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 67.1 хувь нь буюу 357 эрэгтэй, 32.9 хувь буюу 175 эмэгтэй байсан. 10-19 насныхан дийлэнх хувийг эзэлж байна.

-Амь насаа алдсан тохиолдол бий юу?

-2024 онд гурван хүн амь насаа алдсан.

-Осол гэмтлийн шалтгааны тухайд?

Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0 хувь буюу 383 тохиолдол байгаа бол мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол нийт тохиолдлын 17.5 хувь буюу 93 байна. Харин явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 48, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөэ тохиолдол тус, тус бүртгэгдсэн.

-Ямар гэмтэл зонхилдол вэ?

-Тухайн шалтгаант ослын үед толгой, тохой ба шуу, өвдөг ба шилбэний гэмтэл түлхий зонхилдог. 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтсэн тохиолдлуудын 44.9 хувь нь доод мөчний, 27.6 хувь нь дээд мөчний гэмтлийн оношоор оношлогдсон бол, 18.4 хувийг толгойн гэмтэл эзэлсэн байна.

Б.ОЧИРБАТ: 16, 18 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮД ЭДГЭЭР УНААГ УНАЖ БАЙГААГ ЗОХИЦУУЛНА. ЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖООР ХАНГАСАН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Харин ТЦА-ны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат энэ талаар, "Монгол Улсад сүүлийн гурван жилд цахилгаан дугуй, скүүтер импортоор олноор оруулж ирж байна. 2024 оноос хойш мотоцикл, мопед 9075, унадаг дугуй, мопед 4700, суррон 3050-ийг оруулж ирсэн. Өсвөр насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох мэдлэг дутмаг байна. 16 нас хүрээд мопед унах боломжтой, 18 нас хүрч жолоодох эрхийн үнэмлэх авч байж мотоцикл суррон унана гэдгийг мэдэхгүйгээр хөдөлгөөнд оролцож байна.

"Суррон, мопедын хурдны тохиргоог 50 км/цаг хүртэл тохируулсныг бууруулж, 5-10 км/цаг-аар хязгаарлах саналыг ТЦА-наас тавьсан. Замын хөдөлгөөний тухай хуульд 16 нас хүрсэн хүн мопед, 18 нас хүрсэн бол мотоцикл унана гэж заасан. Зориулалтын зогсоолтой болгож, хаа хамаагүй иргэдийн явган зам дээр орхидог байдлыг зохицуулалтад оруулж, хариуцлага тооцдог болно. ТЦА болон олон нийтийн хяналтыг эрчимжүүлж, замын зорчих хэсэгт эдгээр тээврийн хэрэгслийг хаяад явж байгааг зохицуулж, түр саатуулах арга хэмжээ авна. 16, 18 насанд хүрээгүй хүүхдүүд эдгээр унааг унаж байгааг зохицуулна. Эдгээрийг хэрэглэх боломжоор хангасан эцэг эх болон энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч, түрээслэгч ААН-үүдэд хариуцлага тооцно. Явган замаар явуулахгүй байх хяналт шалгалтыг тавина. Зориулалтын суудалгүй, давхарлаж яваад байгаад хяналт тавина. Үүн дээр иргэд, ТББ-уудын оролцоо маш чухал байна" гэв.

ЗГ: Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний талаар хэлэлцэнэ
ЗГ: Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний талаар хэлэлцэнэ
 
Ногоочид хүний нөөцийн дутагдлаа технологийн дэвшлээр нөхөж байна
Ногоочид хүний нөөцийн дутагдлаа технологийн дэвшлээр нөхөж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!