Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг хүний эмчилгээний зардал 6,7-8.9 сая төгрөг хүртэл байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Дэлхий нийтэд хэрэглэж буй эмийг цаг хугацаандаа татаж авсан. Нэг хүний эмчилгээний зардал дунджаар 6,7-8.9 сая төгрөг хүртэл байгаа гэж мэдээллээ.

Тэрбээр: ”Халдвартай өвчтөний эмчилгээнд барьж буй хамгийн гол зарчим бол ДЭМБ-аас гаргаж өгсөн зөвлөмжийг дагах. Вирусийн эсрэг гол эм болох авиган, арбидол, ремдизивир зэрэг эмийг татаж авсан. Сүүлд авсан Ремдизивир  гэх эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь төлбөр өндөр байдаг. Дэлхий нийтэд яг одоо хэрэглэж буй эмийг Монгол Улс цаг хугацаандаа татаж авсан. Эмчилгээнд бүр нарийн тайлбар өгөх нь зохимжгүй. Учир нь хүн болгоны хувийн онцлогт тохируулж, архаг суурь өвчинд нь тааруулж эмчилгээ хийж байна.

Мөн эмчилгээг дандаа лабораторийн суурь хяналтад хийдэг. Эмчилгээний үр нөлөөг дандаа хянаж, харьцуулж явдаг. Эмчилгээ оновчтой явж байна. Одоо бид хүнд хүмүүсээ алдахгүй байх тал дээр онцгой анхаарч байна.

Эмчилгээний зардал 6,7-8.9 сая төгрөг хүртэл байна гэж тооцоо гарсан. Үүнд эм, оношлуур, компьютер томографи зэрэг олон төрлийн шинжилгээ, тухайн хүнд эмчилгээ хийж байгаа 4-5 хүний бүрэлдэхүүнтэй багийн хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт зардлууд орсон байдаг.

Илрүүлэх шинжилгээ хийгээд эмчилгээнд оруулсан боловч, эмчилгээний  үр дүн, вирусийн тоо цөөрч байна уу  зэргийг хянах шинжилгээ байнга хийгддэг. Мөн хамар, залгиур, арчдас, өтгөнд гээд маш олон талаас шинжилгээ авдаг. Эдгээр шинжилгээнүүд багтаад ийм үнийн дүн гарч байгаа" гэв.

Бичлэг: Бууж өгөөгүй Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ
Бичлэг: Бууж өгөөгүй Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.