Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зах, дэлгүүрүүдийн барааны үнийн мэдээлэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 53 секунд

Сүхбаатар дүүрэгт байрлах Бүрэн плаза худалдааны төв, Хур супермаркет, нэг эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Бүрэн плаза худалдааны төвд худалдаалж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12000, адууны мах  8500 төгрөгийн үнэтэй байна. Тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, эмийн санд худалдаалж буй нэг удаагийн амны хаалт, гар ариутгалын бодисын үнэ тогтвортой, нөөц хэвийн байна.

Чингэлтэй дүүрэгт байрлах “Мөнгөн аривжих” хүнсний дэлгүүр, “Дуки” хүнсний дэлгүүр, “Ачтан” хүнсний дэлгүүрүүдэд үнийн судалгаа, хяналт шалгалт хийв. “Мөнгөн аривжих” хүнсний дэлгүүрт худалдаалж буй өндөг 450 төгрөгөөр зарагдаж байгааг 400 төгрөг болгон буулгуулж, санууллаа. Бусад дэлгүүрүүдийн үнэ тариф хэвийн байв. Дээрх дэлгүүрүүдэд QR кодыг авч хэрэгжүүлэх талаар санууллаа.

Орхон аймагт талхыг ширхэглэн 850 айлд нэг бүрчлэн хүргэж байна. Энэ талаар тодруулахад 2 машин нэмсэн, шатахуунд 70 мянган төгрөг,  өдөртөө 4 хүн уртасгасан цагаар ажиллуулж байна, ХХААГ-тай энэ асуудлыг зөвшилцсөн гэсэн тайлбар өглөө. Талхыг хүргэхэд ойрын зайнд 50 төгрөг, дундаж зайд 100 төгрөг алслагдсан зайнд 150 төгрөг нэмж байна.

Дархан-Уул аймагт бөөний худалдаа эрхэлдэг “ТЕСО” корпорацийн “Грийн” ХХК-ийн Дархан дахь салбар, Луча ХХК, Таван богд ХХК,  Оргил худалдааны төв, Номин худалдааны төв, Дархан захын махны болон гурил будааны жижиглэн худалдааны контейнеруудад  хяналт шалгалт хийлээ. Оргил худалдааны төв үнээ нэмсэн газруудаас бараа авах гэрээгээ цуцалсан байна. Тухайлбал “ТЕСО” корпорацийн “Грийн” ХХК нь Затея 5 литртэй ургамлын тос 3200 төгрөгөөс 4000 төгрөг болсон, хөнгөлөлттийн картыг 2% байсныг 3% болгосон байна.

Өвөрхангай аймгийн хувьд худалдаа үйлчилгээ 09:00-18:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Арвайнсор” худалдааны төвд хяналт шалгалт хийлээ. Иргэдийн хөдөлгөөн бага, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөлтгүй, хэвийн байна. Ургамалын тосны нийлүүлэлт, үнэ нэмэгдсэн, махны нийлүүлэлт их байна.

Баянзүрх-2, Офицер захуудад махны үнэ тогтвортой байна
Баянзүрх-2, Офицер захуудад махны үнэ тогтвортой байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.