Өдрийн 12 цагийн байдлаар 4 дүүргийн нутагт дэвсэрт байрлах зах, сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна. Мөн Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийж байна.
Баянгол дүүрэгт байрлах Барс-1, Барс-2, Таван-Эрдэнэ, Хороолол захуудад тус тус хяналт шалгалт хийж байна. Баянзүрх дүүрэгт байрлах Баянзүрх-2 зах, Офицер захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Баянзүрх-2 захад худалдаалж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8200, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 11500, адууны мах 9500 төгрөгийн үнэтэй байна. Монгол төмс 900, лууван 1500, монгол сонгино 2800, өндөг 400 төгрөг байна. Офицер захад худалдаалж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7800, хонины цул мах 9000-9500, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12000 төгрөгийн үнэтэй байна. Тус захуудад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа юм.