Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона таалал төгслөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 26 секунд

Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа бурхны оронд заларлаа. Аргентины Clarin сонины мэдээлснээр алдарт хөлбөмбөгчин зүрхний шигдээсээр нас барсан хэмээжээ.

Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Лионель Месси, Аргентины домог Диего Марадона ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн мэдээг цочирдон хүлээн авчээ. Хэдхэн хоногийн өмнө Марадонаг хагалгаанд ороход Месси хурдан эдгэхийг хүсэн ерөөж байжээ.Домогт хөлбөмбөгчин таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч тус улсад гурван хоногийн гашуудал зарлав.

Диего Марадона 1960 оны аравдугаар сарын 30-нд Аргентины нийслэл Буэнос-Айрэс хотын ядуусын дүүрэгт Католик шашинтай айлд мэндэлсэн юм. Түүний хүүхэд нас туйлын тарчиг өнгөрсөн гэдэг. Диего Марадона найман наснаасаа хүүхдийн клубүүдэд тоглож эхэлсэн бөгөөд 12 наснаасаа эхлэн мэргэжилтнүүдийн хараанд өртөх болж, бяцхан шидтэн гэгдэх болжээ. Тэрээр 16 нас хүрэхээсээ яг 10 хоногийн өмнө анхны мэргэжлийн тоглолтоо Аргентинос Жуниорс багийн өмсгөлтэй хийж байсан юм. Тэрээр Аргентиний "Аргентинос Жуниорс", "Бока Хуниорс", "Ньюелл" клубын "Old Boys", Испанийн "Барселона", "Севилья", "Наполи" /Итали/ клубуудад тоглож байсан аж.

Израил Сирийн армид пуужингийн цохилт өгчээ
Израил Сирийн армид пуужингийн цохилт өгчээ
 
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.