Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экс эмэгтэй гишүүд гадаад руу томилогдож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг чөлөөлөөд буй. Тодруулбал, тэднийг гадаад руу Элчингийн зөвлөхөөр томилогдож байгаатай холбоотойгоор ийнхүү чөлөөлсөн байдаг. Тэгвэл тэдний томилгоо эхнээсээ баталгаажиж, гадаад руу томилогдон ажилдаа орцгоожээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ дахь дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдож, ажлаа эхлүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Итали улсад Элчингийн зөвлөхөөр томилогдож, ажиллаж эхэлсэн бол УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдоод байгаа юм.

Б.Хурцыг Тайваньд суух төлөөлөгчөөр томилохыг зарим иргэд ЭСЭРГҮҮЦЭВ
Б.Хурцыг Тайваньд суух төлөөлөгчөөр томилохыг зарим иргэд ЭСЭРГҮҮЦЭВ
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.