СУДАЛГАА: Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын рейтинг тус бүр 0.1 ХУВИАР өсжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

"MEC" судалгааны байгууллагаас сар бүр улстөрчид болон улс төрийн намуудын рейтинг хэрхэн өөрчлөгдсөн талаар судалгааны дүнг танилцуулдаг. Тэгвэл дөрөвдүгээр сарын судалгааны дүнг танилцууллаа.

Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын рейтинг тус бүр 0.1 хувиар өссөн байна. Тодруулбал Х.Нямбаатарын рейтинг өсөхөд:

-ТҮЦ-үүдийг нүүлгэж байгаа, гудамжинд удаан зогссон автомашинуудыг цэгцэлж байгаа, замын түгжрэлийг бууруулахад анхаарч байгаа гэх шалтгаанууд нөлөөлжээ.

Харин эсрэгээрээ түүний рейтингээс хойш татаж буй хүчин зүйлсийг нэрлэбэл:

-Татвар нэмсэн, түгжрэл, Сэлбэ голд өндөр бетонон далан барьж байгаа, автомашины дугаар олгохгүй байгаа явдал нөлөөлсөн байна.

1 хүн ба бичвэр-н график зураг байж магадгүй

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өсөхөд:

-Мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа, стратегийн ордуудын өмчлөл, авлигын эсрэг ажиллагаа, эдийн засгийг сэргээх бодлого зэрэг нь нөлөөлжээ.

Харин эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгааны үнийн өсөлт, татвар, зээлийн хүү нэмэгдсэн явдлууд түүний рейтинг илүү өсөхөд саад болжээ.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ц.Туваан: Оффтэйк гэрээг өргөжүүлж, том төслүүдээ хөдөлгөнө. Хэдий болтол алтан дээр суусан гуйлгачин байх юм
Ц.Туваан: Оффтэйк гэрээг өргөжүүлж, том төслүүдээ хөдөлгөнө. Хэдий болтол алтан дээр суусан гуйлгачин байх юм
 
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталбал УИХ-аар бартердах түүхий эд, төслийг эрэмбэлнэ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталбал УИХ-аар бартердах түүхий эд, төслийг эрэмбэлнэ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!