Энэ сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар Чингэлтэй дүүрэг дэх гэрээсээ гараад, сураггүй болсон 16 настай охины цогцос олджээ. Тодруулбал, охин алга болсноос 20 хоногийн дараа буюу 23-ны өдөр СБД-ийн нутаг дэвсгэр дэх, гудамжнаас охины цогцсыг мөчилж, шуудайнд хийсэн байсныг олсон байна.
Хэргийг үйлдэгч нь охиноос хоёр насаар ах төрсөн ах байж болзошгүй бөгөөд түүнээс цагдаагийн алба хаагчид мэдүүлэг авч эхэлжээ.