Алтны экспортын орлого 47 сая ам.доллароор буурав

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 26 секунд

Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэх, нүүрсний дутсан орлогыг алтны экспортоор нөхнө хэмээн үзэж, энэ чиглэлд анхаарал хандуулж буй. Манай улсын хувьд өнгөрсөн онд 3.1 тонн алт экспортолсон. Харин энэ оны нэгдүгээр улиралд буюу гурван сарын байдлаар 1.9 тонн алт экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар буурсан үзүүлэлт болохын гаалийн байгууллагын статистикт дурджээ. Мөн Үндэсний статистикийн хорооны нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлээр экспортын бууралтад нүүрснээс гадна алт гол нөлөө үзүүлжээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр нүүрсний экспортын орлого 883 сая ам.доллароор буурсан бол алтны экспортын орлого 47 сая ам.доллароор тус тус буурсан байна. Хэдий алтны дэлхийн зах зээлийн ханш унци нь 3200 ам.доллар давсан ч манай улсын хувьд алтны экспорт буурсныг илтгэнэ.

Энэ оны нэгдүгээр улиралд манай улсын экспорт 3 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 637 сая ам.доллароор буюу 17.5 хувиар буурсныг ҮСХ тайландаа дурджээ.

Б.Дэлгэрсайхан: Цаашид оффтейкын нүүрс түрүүлж гарна гэсэн ойлголт байхгүй
Б.Дэлгэрсайхан: Цаашид оффтейкын нүүрс түрүүлж гарна гэсэн ойлголт байхгүй
 
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!