
Дэлхийн зах зээлд алтны үнэ он гарснаас хойш 30 гаруй хувиар өсөөд байна. Тэгвэл Ойрхи Дорнодын хурцадмал байдлаас үүдэн алтны ханш 0.6 хувиар өсөж унци нь 3450 ам.долларт хүрлээ. Хөрөнгө оруулагчид найдвартай хөрөнгө оруулалтын хэсэг рүү хошуурах болсон нь эрчимжиж ийнхүү шаргал металлын үнэ шинэ дээд түвшинд дөхөв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого нь алтны үнэ ханш өсөхөд нөлөөлсөн ч Ойрхи Дорнодын хурцадмал байдал нь үнэ цэнийг нь өсгөхөд жин дарав. Мөн томоохон төвбанкууд валютын нөөцөө алтаар бүрдүүлэхэд анхаарч эхэлсэн нь үнэт металлын үнэ өсөхөд мөн нөлөөлж байгаа аж. Манай улсын хувьд Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд өнөөдрийн ханшаар нэг граммыг нь 394.794.43 төгрөгөөр худалдан авч байна. Харин өмнөх өдөр нь 389.677.50 төгрөг байв. Өөрөөр хэлбэл, нэг өдрийн дотор алт худалдан авах ханш 5117 төгрөгөөр нэмэгджээ. Тэгвэл 2024 оны арванхоёрдугаар сард алт худалдан авах дундаж үнэ 104890 төгрөг байв.