Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтны үнэ 3540 ам.долларт хүрч дээд түвшинээ шинэчиллээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

Геополитикийн тодорхойгүй байдал, “худалдааны дайн” зэргээс үүдэн алтны үнэ өссөөр байна. Өчигдөр шаргал металлын үнэ нэг хувиар өссөнөөр дөрөвдүгээр сард тогтоосон дээд түвшин болох 3500 ам.долларыг давлаа. Энэ нь АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдэж ам.долларын ханш суларсантай холбоотой. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлогоос үүдэн үнэт металлын эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлэх болов.

Өнөөдрийн байдлаар алтны үнэ унци нь 3540.73 ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 4.67 хувь, жилийн өмнөхөөс 41.52 хувиар өсөөд байна. Монголбанкны хувьд үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд өнөөдрийн байдлаар унци алт худалдан авах үнэ 402.978.21 төгрөг болоод байна. Энэ нь он гарснаас хойш 116.275 төгрөгөөр өссөн дүн юм.

СУРВАЛЖИЛГА: Оюутнуудын түрээсийн байрны эрэлтийг даган, 18-45 насны дундаас дээш боловсролтой этгээдүүд залилан үйлдэж байна
СУРВАЛЖИЛГА: Оюутнуудын түрээсийн байрны эрэлтийг даган, 18-45 насны дундаас дээш боловсролтой этгээдүүд залилан үйлдэж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.