УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь дахин сонгогдоогүй тохиолдолд нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа төрөөс авах заалттай билээ. Эл асуудал нь Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй байх зарчмыг зөрчиж байна гэж үзэн хуульч О.Батхүү ҮХЦ-д мэдээлэл гаргасан байдаг. Тэгвэл ҮХЦ-ээс иргэний гаргасан дээрх мэдээлэлд маргаан үүсгэх эсэх асуудлыг дахин сарын хугацаатай хойшлуулснаа мэдэгджээ.
Хуульч О.Батхүү энэ талаар мэдээлэхдээ "УИХ-ын гишүүдэд боломж байгаад татвар төлөгч бидэнд тийм боломж байдаггүй. Бид ажилгүй болсон бол ажилгүйдлийнхээ тэтгэмжийг л авдаг. Гэтэл УИХ-ын гишүүд ажилгүй болчхоод биднээс хамаагүй илүү хангамж эдлээд байгаа асуудлаар миний бие ҮХЦ-д мэдээлэл гаргасан. Сая ҮХЦ-ээс асуусан чинь маргаан үүсгэх эсэхээ дахин сарын хугацаатай сунгалаа гэсэн мэдээлэл өгч байна. Гайхаж байна. ҮХЦ аймхай зориггүй болчихсон юм байна. ҮХЦ ажлаа хийж чадахгүй байна" гэв.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!