
ГБХНХ-ын сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан өчигдөр цахим хуудастаа "Ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12.000 хүн байгаа" талаар мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.
Тэгвэл уг асуудалд Хуульч О.Батхүү "Ипотекийн зээлийг 5-аар нь авна гэдэг дугаар хорооны иргэний чадах юм биш. Даргаар яриулсан, банкны захирлыг таньдаг эсвэл барилгын компани яриа хийж байж гаргаж өгсөн байж таарна.
5 байртай хүмүүсийн 4 байрны зээлийг нь энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой. Түүнээс танил талаа ашиглаж баахан байр аваад, түрээслүүлж байгаа нь шудрага зүйл биш" гэх байр суурийг илэрхийлэв.