Доналд Трамп Харвардын их сургуулийн 2.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаана гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Харвардын их сургуульд олгох 2.2 тэрбум ам.долларын урт хугацааны татаас, мөн 60 сая ам.долларын гэрээний санхүүжилтийг царцааж байгаагаа Даваа гарагт мэдэгдсэн тухай CNN мэдээлжээ.

Харвардын их сургуулийн удирдлага Засгийн газрын зүгээс тавьсан бодлогын өөрчлөлтийг хүлээн авахаас татгалзсны дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Эрх баригчдын зүгээс олон талт, эрх тэгш байдлыг хамруулах хөтөлбөрүүдийг зогсоох, зөвхөн академик шалгуурт суурилан элсэлт авах, ажил олгох бодлого хэрэгжүүлэх, улс төрийн идэвхтэй багш, ажилтнуудын нөлөөллийг хязгаарлах зэрэг шаардлагыг тавьсан байна. Харин их сургуулийн захиргаа өөрийн хараат бус байдлыг, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хүндэлж, эдгээр шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн төр барьж байгаа улс төрийн нам хувийн сургуулиудад юу заах, хэнийг элсүүлэх, юуг судлахыг заах ёсгүй гэж тэд онцолжээ.

Э.Уянга: Чадахгүй юм байна, амьдрах амархан биш байна
Э.Уянга: Чадахгүй юм байна, амьдрах амархан биш байна
 
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!