Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Марк Гасол Лэйкерсд нэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 40 секунд

Өнөө цагийн туршлагатай төвийн байрлалын тоглогч болох Марк Гасол Лос Анжелес Лэйкерс багтай гэрээ хийлээ. Лэйкерс солилцооны сонх нээгдсэнээс хойш Дэннис Шрүдэр, Уэсли Маттьюс, Монтрэз Харрел зэрэг тоглогчдыг багийн бүрэлдэхүүнд нэмээд байсан. Харин Дуайт Ховард, Ражон Рондо, Жавель Макгий зэрэг туршлагатай тоглогчдоо солилцоонд оруулсан. Ташрамд дуулгахад Лос Анжелес Лэйкерс баг анх Марк Гасолыг драфтаар сонгон авч түүний ах Пау Гасолоор солилцож байжээ.

Дэвсгэр мэдээлэл:

Марк Гасол NBA-ийн замналдаа 14.6 оноо, 7.6 самбар, 1.4 хаалт дунджилдаг байна. 

Улсын хэмжээнд 2299 иргэнийг тусгаарлаад байна
Улсын хэмжээнд 2299 иргэнийг тусгаарлаад байна
 
Сэлэнгэ аймгийн зарим сум ойн түймрийн нэн АЮУЛТАЙ зэрэглэлд байна
Сэлэнгэ аймгийн зарим сум ойн түймрийн нэн АЮУЛТАЙ зэрэглэлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.