Х.Нямбаатар: Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, явган хүний зам засварын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
4 өдрийн өмнө
Унших
1 минут 37 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд саналаа тодорхой тусгах,
  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга нар ажлаа эрчимжүүлэх,
  • Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлд хийх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх,
  • Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлэх зэргийг үүрэг болгосон юм.

Тэрбээр хэлэхдээ "Энэ жил Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган замыг бүхэлд засах, шинэчлэхээр дөрвөн удаа тендер зарласан. Явган замын тухайд гараар хийдэг ажиллагаа ихтэй гээд компаниуд орохгүй байна. Нэмээд ажиллах хүчний дутагдал ч нөлөөлж байна.

Тиймээс тендерийн хуулийн дагуу Хот тохижилтын газар, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, засварын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ. Зуны сар зургаа биш тул урин цагт ажлаа амжуулах нь чухал байна” гэлээ.

ЦЕГ: 47 настай эрэгтэйн хоолойг боож, гар утсыг нь дээрэмджээ
ЦЕГ: 47 настай эрэгтэйн хоолойг боож, гар утсыг нь дээрэмджээ
 
Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
Сэтгэгдэл (18)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!