Засаг үнэхээр шийдсэн бол Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 40 секунд

"Төгрөг нуурын орд" гэх дуулиант сэдэв хаа хүртэл өрнөх вэ гэдэг хүлээлт улс төрийн хүрээнд байна. Хамгийн сүүлд Х.Баттулга гишүүн өөрт хамааралгүй гэж хэлсний дараа Н.Учрал сайд гарч ирээд "Надад хангалттай нотлох баримт байна. Энэ ордоо төрд буцааж өг" гэв. Улмаар ордын 20 хувийг эзэмшиж байгаад орд ч үгүй, хувь ч үгүй болсон Л.Дүгэржав агсны охин ил гарч тодорхой баримтууд задлав. Товчхондоо, үйл явдал иймэрхүү өрнөлтэй явж байна.

Тэгвэл эндээс хамгийн анхаарал татах зүйл нь Засгийн газар "Төгрөг нуурын орд"-той холбоотой бүх баримт бичгийг хуулийн байгууллагад шилжүүлэв. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга гишүүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шалгуулна гэсэн үг юм. Н.Учрал сайдын хэлж буйгаар бол хэрвээ Х.Баттулга гишүүн буруутай, хууль зөрчсөн гэж тогтоогдвол мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан, татвараас нуугдсан гээд олон асуудалд орно. Дээр нь хэрвээ ордыг авах явцдаа ямар нэгэн хуулийн зөрчил гаргасан бол нөхцөл байдал улам л хүндэрнэ гэсэн үг.

Тэгвэл эндээс хуулийн байгууллага ажлаа хэр хийх вэ. Ямархуу хурдтай ажиллах бол гэдэг сонин. Шинээр томилгоо авсан АТГ, Ерөнхий прокурор хоёр энэ асуудал дээр шударга байх вэ. Ноорог дээр хар толгойгоороо хариуцлага үүрнэ гээд хэрэг яриад явсан О.Алтангэрэл сайд лав юм ярина гэдгээ өнгөрсөн 7 хоногт илэрхийлсэн.

Тиймээс Засгийн газрын нэр дээрээс хуулийн байгууллагаар шалгуулж буй энэ хэрэг хэрхэхийг харах л үлдэж байна.

Хэрвээ энэ асуудалд Н.Учрал сайдын итгэлтэй хэлж байгаа шиг энэ хэрэгт Х.Баттулга гишүүн холбоотой бол нэн түрүүнд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах асуудлыг прокуророос оруулж ирэх ёстой. Энэ нь хуулийн байгууллагад ч, шударга ёсны зарчимд ч хэрэгтэй зүйл. Харин УИХ түүнийг авч үлдэх үү, шалгуулчихаад ир гээд явуулах уу. Кноп тоолж үзэхэд түүнийг түдгэлзүүлэх санал орж ирэхэд олонх нь магадгүй явуулах байр суурь баримтлах буй за.

Сэтгэл зүйч Ж.Үйлст: Хэрэв та хүүхдийнхээ хажууд архи хэтрүүлэн хэрэглэдэг бол таны хүүхэд ирээдүйд АРХИНД ДОНТОГЧ болох магадлал 2 дахин нэмэгддэг
Сэтгэл зүйч Ж.Үйлст: Хэрэв та хүүхдийнхээ хажууд архи хэтрүүлэн хэрэглэдэг бол таны хүүхэд ирээдүйд АРХИНД ДОНТОГЧ болох магадлал 2 дахин нэмэгддэг
 
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!