Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүхэн жорлонд унасан согтуу хүнийг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Онцгой байдлын алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан иргэнийг аварчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 30 хороо, Хилчин хотхоны нийтийн байрны нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлага өчигдөр /2020.11.22/ орой 23:44 цагийн орчимд Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу аврах ангийнхан очиход 30 настай эрэгтэй Т нь согтуу, нүхэн жорлонд унасан байсныг гаргаж, цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээг түр хориглоод буй. Гэсэн ч  архидан согтуурсан, зөрчил гаргасан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

 

Иргэд байгууллагын албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна
Иргэд байгууллагын албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна
 
ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн. ЦАСТАЙ
ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн. ЦАСТАЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.