Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд байгууллагын албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа цахим горимд шилжүүлэн хэвийн, тасралтгүй явуулж байгаа болно.

Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд  иргэд, байгууллагаас ирүүлсэн албан бичиг, өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг [email protected] цахим хаягаар хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж, цахимаар хариу илгээхийн зэрэгцээ төрийн албаны хүний нөөцийн талаар зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллаж байна. 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

ЭМЯ: 3011 хүнд шинжилгээ хийхэд 11 тохиолдол нэмж илэрлээ
ЭМЯ: 3011 хүнд шинжилгээ хийхэд 11 тохиолдол нэмж илэрлээ
 
ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн. ЦАСТАЙ
ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн. ЦАСТАЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.