Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025: Өнөөдөр 15:00 цагаас SELENGE BODONS баг тоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Спортын төв ордонд энэ сарын 12, 13-нд болох тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар Ийст”, “Улаанбаатар Вест”, “Завхан Сайнскор” тэргүүтэй зургаан багаас гадна БНХАУ, Сингапур, БНСУ, Япон, Тайванийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Багууд гурав гурваараа дөрвөн хэсэгт хуваагдах бөгөөд хэсгээс нэг, хоёрдугаар байраар шалгарсан багууд хасагдах шатанд өрсөлдөнө. Улмаар энэхүү тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн багууд Чэндүгийн тэмцээнд оролцох эрхээ авна.

Багуудыг танилцуулъя.

  • А хэсэг: Монголын “Улаанбаатар Ийст”, Японы “Нишиномия”, Сингапурын “Жампшот”
  • “В” хэсэг: Монголын “Улаанбаатар Вест”, Сингапурын “Сингапур”, Тайванийн “Тайпей Найтс”
  • “С” хэсэг: Монголын “Завхан Сайнскор”, “Дархан Найтс”, Солонгосын “Сөүл Космо”
  • “D” хэсэг: Монголын “Сэлэнгэ Бодонс”, “Баянхайрхан миг”, Хятадын “Кунминг”
  • Хэсгийн тоглолт энэ сарын 12-ны 15:00 цагт “Улаанбаатар Ийст”-“Нишиномия” багийн тоглолтоор эхэлнэ.
Нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлд суурилсан үнэлгээ буюу KPI нэвтрүүлнэ
Нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлд суурилсан үнэлгээ буюу KPI нэвтрүүлнэ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.